Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ

Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ

Сураггүй болсон зургаан иргэнийг эсэн мэнд олжээ

2016-11-15

Орхон аймагт эмэгтэйчүүд сураггүй алга болж байгаа талаарх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээ сайтуудад тавигдах болсон. Тэгвэл аймгийн Цагдаагийн газраас уг асуудалд тайлбар хийлээ. 

Өнгөрсөн сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх долоон иргэний зургааг нь эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж тус Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр хэллээ. Одоогоор нэг эмэгтэй олдоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Дээрх иргэд алга болсон нь ихэвчлэн хувийн шалтгаантай байгааг Цагдаагийн байгууллагын мэдээлэлд онцоллоо. Тодруулбал, Эмэгтэйчүүд гэр бүлийнхэндээ гомдож туних, бүтэлгүй харилцаанаас үүдэж ар гэртээ дуулгалгүй өөр орон нутагт очиж суурьших тохиолдлууд гарсан байна. 
 
Аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр хэлэхдээ ”Нийгмийн сүлжээ сайтуудад гарсан ташаа мэдээллүүд шиг Орхон аймагт эмэгтэйчүүдийг олноор нь хулгайлах гэмт хэрэг гарч байгаа зүйл байхгүй.  Алга болсон иргэдтэй холбоотой хэргүүд нь хоорондоо ямар нэгэн учир шалтгаанаар холбоотой зүйл байхгүй” гэлээ. 
Эх сурвалж:  http://erdenet.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%