Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зохицуулах зөвлөл байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Нэгдсэн өдөрлөг" арга хэмжээг зохион А.Амарын талбайд зохион байгууллаа.
Нэгдсэн өдөрлөгт Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн Орхон аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ, Баян-Өндөр сумын ИТХ гэм мэт нийт 20 байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Мөн Онцгой байдлын газраас аврах ажиллагааны үзүүлбэр, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги хамтарсан Дайчлан баривчлах ажиллагааны үзүүлбэр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тусгай ажиллагааны үзүүлэх сургалтыг тус тус иргэдэд үзүүлж сонирхууллаа.
Өдөрлөгийн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдад төрийн дээд одон медаль гардуулсан бөгөөд Жаргалант сумаас ГХУСАЗСЗ-ын өргөмжлөл 5 иргэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ын дарга Д.Мөнхбат, Жаргалант сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын ГХУСАЗСЗ-ын дарга Ш.Билгүүнбаатар гардуулан хүндэтгэл үзүүллээ.