Жаргалант сумын ИТХ-ын Эдийн засаг, төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны гишүүд төлөвлөгөөний дагуу хуваарь гаргаж 2025 онд Жаргалант суманд хийгдэж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Үүнд:
· Жаргалант багийн Нийтийн халуун усны барилгын засвар, шугам сүлжээ шинэчлэх ажил (Ажлын явц 70 хувь).
· А1001 авто замаас Улаантолгой багийн Цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 1,4 км хатуу хучилттай замын ажил (Ажлын явц 60 хувь).
· Улаантолгой багийн Нийтийн халуун усны барилгын засварын ажил (Ажлын явц 80 хувь)
· Улаантолгой багт шинээр Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил (Ажлын явц 70 хувь).