Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны А/361 дүгээр тушаалаар батлагдсан "Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ийн 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтыг үндэслэн Жаргалант сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах хороо, Хяналтын зөвлөлийг сумын ИТХ-ын 2025 оны 04 дугаар сарын 02 өдрийн хуралдаанаар баталлаа.