Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог Алдарт эхийн I,II одон гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдав.
Жаргалант сумаас Алдарт эхийн нэг, хоёр дугаар одон авсан эхчүүдэд сумын ИТХ-ын дарга Ш.Билгүүнбаатар, Засаг дарга Л.Учрал, ЗДТГ-ын дарга Г.Баасанхүү, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Дэлгэрмаа нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлс гардуулав.
Алдарт эхийн I дүгээр одон:
- Дулаан-Уул багийн иргэн В.Сайханцэцэг, С.Одмаа, С.Нэргүй.
Алдарт эхийн I I дугаар одон:
- Дулаан-Уул багийн иргэн Ч.Болор-Эрдэнэ, Г.Алтанцэцэг, М.Даваасүрэн.
- Жаргалант багийн иргэн Б.Цэцэгдэлгэр, Э.Дагийдулам, Р.Гантуяа нар шагнагдлаа.
2025 оны байдлаар Жаргалант суманд I дүгээр зэргийн одонтой 108 эх, I I дугаар зэргийн одонтой 268 эх оршин сууж байна.
Ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.