2024-2025 оны хичээлийн жилд Жаргалант сумын ЕБС-ын 47 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.Билгүүнбаатар, Засаг дарга Л.Учрал, Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн нар Жаргалант сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн баярын арга хэмжээнд оролцож хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид нийт эцэг эхчүүдэд "МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүлж амжилт хүслээ. Мөн сурлага, хөдөлмөр, спортын өндөр амжилт гаргасан багш, сурагчдад өргөмжлөл, бэлгэ дурсгалын зүйлс гардуулав.
Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн эцэг эхчүүдийн
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсагдах Хонхны баяр дурсамж дүүрэн өнгөрлөө
Нийт төгсөгчдөд баяр хүргэж амжилт хүсье.