Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Орхон аймгийн Жаргалант сум гэж бие даасан засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж бий болсон түүхтэй.
Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Жаргалант сумын Засаг захиргааны анхан шатны нэгж болох 3 багийг байгуулж 1994 оны 6 дугаар сарын 30 –ны өдрийн 12 дугаар тогтоолоор аймаг , сумын удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх орон нутгийн сонгуулийг товлон зарлажээ
1994 оны 08 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Жаргалант сумын 3 багийн Иргэдийн Нийтийн хурал хуралдаж 500 гаруй иргэд оролцож саналаа илэрхийлжээ.Энэ сонгууль нь сум , багийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх анхны сонгууль байснаараа онцлогтой. Энэ сонгуулиар Жаргалант сумын 3 багийн Иргэдийн Нийтийн Хурал үүсэн байгуулагдаж , Засаг даргад нэр дэвшүүлсэн ба сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд баг тус бүрээс 5 хүнийг сонгож , нийт 15 төлөөлөгчидтэй сумын анхны Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг байгуулжээ.
Анхны хуралдааныг 1994 оны 8 дугаар сарын 24-нд хуралдуулж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Анхдугаар хуралдаанаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны даргаар Бэгзийн Чогсом , нарийн бичгийн даргаар Санжийн Алтангэрэл нар сонгогдон сумын Засаг даргад Доржсүрэнгийн Баттулгыг томилсноор Жаргалант сумын анхны удирдлагын бүрэлдэхүүн ажиллаж эхэлжээ.
1994-1996 оны ИТХ
Дарга: Бэгзийн Чогсом
Төлөөлөгчид: Б.Доржсүрэн, Ц.Бадамсэд, Н.Баттулга, Н.Бямбадорж, Д.Даржаа, Л.Лхагваа, У.Жуков, Б.Нямаа, Д.Нямхүү, Д.Ринчин, Ш.Чимгээ, Л.Энхжаргал, Л.Эрдэнэчимэг, А.Баатарболд, Д.Батболд.
1996-2000 оны ИТХ
Дарга: Цэвэгжавын Бадамсэд
Төлөөлөгчид: Д.Баттулга, Х.Дуламсүрэн, Б.Чогсом, Д.Батболд, Г.Даваасүрэн, Б.Доржсүрэн, Ц.Мөнхөлдорж, Н.Жарантай, Д.Гүнсэлмаа, Г.Бор, М.Гантөмөр, Д.Оролмаа, Ч.Отгонжаргал, Ч.Өлзийбат, Б.Пүрвээ, О.Цогтсайхан, Л.Төрбат, Х.Энхжаргал, Ж.Алтангэрэл, Ж.Минж, Д.Ринчин, Б.Алтанцэцэг, Ч.Чулуунбаатар, Н.Оюунтунгалаг.
2000-2004 оны ИТХ
Дарга: Цэвэгжавын Бадамсэд
Төлөөлөгчид: П.Лхагважав, Ч.Чулуунбаатар, Ж.Минж, Ц.Бямбасүрэн, М.Мөнхбаатар, Д.Баярмагнай, Н.Энхжаргал, Н.Тавхай, Н.Оюунтунгалаг, Б.Пүрвээ, С.Удамбор, У.Нямцэцэг, Б.Мягмар, Ж.Загд, Б.Баярсүрэн, П.Янжинлхам, Д.Шаравдорж, О.Дүгэрсүрэн, Х.Энхжаргал, Ч.Баясгаланцэцэг, С.Отгонхуяг.
2004-2008 оны ИТХ
Дарга: Нямдаваагийн Доржпалам
Төлөөлөгчид: Г.Бор, Ж.Загд, С.Нямаа, Д.Цэрэнням, М.Төгсжаргал, Ц.Мөнхөлдорж, Х.Энхжаргал, П.Янжинлхам, Ж.Алтангэрэл, Т.Бямбацогт, Н.Мөнхтуяа, Б.Мягмар, Т.Бямбацогт, Н.Мөнхтуяа, Б.Мягмар, Р.Гантөмөр, Д.Баасанхүү, Д.Батболд, О.Оргодол, Г.Бархассүрэн, Д.Батбаяр, М.Гантөмөр.
2008-2012 оны ИТХ
Дарга: Пүрэвийн Лхагважав
Төлөөлөгчид: Н.Доржпалам, Н.Нарансүх, Н.Цэцэгсүрэн, Н.Тавхай, Л.Баярсайхан, Д.Батболд, З.Баярсайхан, Д.Батбаяр, Ж.Бямбасүрэн, Л.Батсүх, С.Болормаа, Э.Бөхтулга, Ц.Дэлгэрмаа, Д.Шаравдорж, Д.Мягмарсүрэн, Ц.Мөнхөлдорж, Ш.Сайнжаргал, Х.Энхжаргал, Ц.Энхсайхан, Б.Эрдэнэбаатар, Т.Энхжаргал, Б.Бямбадорж.
2012-2016 оны ИТХ
Дарга: Д.Цэрэнням (2012-2015 он), Л.Батбаяр (2015-2016 он)
Төлөөлөгчид: Э.Бөхтулга, Т.Батдорж, Ц.Мөнхөлдорж, Ш.Амаржаргал, Д.Эрдэнэтуяа, Б.Батгэрэл, Т.Чулуунхүү, Д.Батмөнх, Г.Бор, Ж.Мөнхбат, Б.Эрдэнэ, Ц.Бямбасүрэн, Д.Эрдэнэ, Х.Гэрэлчулуун, Д.Оюунтүлхүүр, Б.Зоригтбаяр, Э.Мөнхнасан, Б.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэбаяр.
2016-2020 оны ИТХ
Дарга: Г.Баттогтох
Төлөөлөгчид: Э.Бөхтулга, Т.Батдорж, Д.Эрдэнэтуяа,Б.Зоригтбаяр, Э.Мөнхнасан, Б.Эрдэнэбаяр, Д.Байгальдалай, Э.Мөнхнасан, Д.Мягмарсүрэн, Б.Цогт-Очир, Х.Энхжаргал, Ж.Алтантөгс, С.Балжинням, П.Барсболд, Б.Батгэрэл, Ж.Бямбасүрэн, Ц.Даланбаатар, Л.Учрал, Д.Цэрэнням, О.Энхтуяа.
2020-2024 оны ИТХ
Дарга: Ж.Алтантөгс
Төлөөлөгчид: Д.Эрдэнэтуяа, Б.Зоригтбаяр, Б.Цогт-Очир, Х.Энхжаргал, С.Балжинням, П.Барсболд, Л.Учрал, Я.Моломдагва, Ш.Билгүүнбаатар, Л.Ганбат, Г.Баттогтох, Д.Мягмарсүрэн, Ж.Дэлхийцэцэг, П.Буянбат, Т.Лхагвацэрэн, Н.Хадаа, Д.Уранчимэг, Ч.Сувдаа, Ж.Эрдэнэ-Очир, С.Эрдэнэчимэг.
2024-2028 оны ИТХ
Дарга: Шаравжамцын Билгүүнбаатар
Төлөөлөгчид: П.Барсболд, Л.Учрал, Ж.Дэлхийцэцэг, П.Буянбат, Т.Лхагвацэрэн, Н.Хадаа, Д.Уранчимэг, Ч.Сувдаа, Ж.Эрдэнэ-Очир, Ж.Алтантөгс, Э.Сумъяахорол, Ч.Батсуурь, Г.Хангал, Д.Төмөрчөдөр, Э.Пүрэвсүрэн, Б.Пүрэвсүрэн, Р.Эрдэнэ-Очир, Б.Баттулга, О.Энхтуяа, Б.Мөнх-Эрдэнэ.